Friday, February 18, 2011

өрөө тасалгааны фенг шүй

   Фенг шүй нь шашин эсвэл мухар сүсэг биш, хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахын тулд энергийн урсгалыг өөртөө тааламжтайгаар зохицуулдаг арга ухаан юм. Монголчууд ч эртнээс фенг шүйг амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ. Жишээ нь, монгол гэрийн дотоод зохион байгууллалт, гэрт байгаа хүн бүр өөрийн гэсэн өөрийн гэсэн орон зайтай байсан зэргээс харж болно. Харин өнөөгийн бидний орон сууцны хэлбэр хэмжээ, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс энергийн урсгалын зохицуулалт алдагдсан гэж хэлж болно. Тиймээс гэртээ энергийн зөв урсгалыг бий болгох хүсэлтэй хүн бүхэнд зориулж дараах мэдээллийг хүргэж байна.

Зочны өрөө

Зочны өрөө нь гэр бүлийн оюуны төв учир хамгийн тохилог байх ёстой. Гэрэлтүүлэг сайтай, харанхуй булангүй байвал сайн. Тавилгыг хана булангаар Г хэлбэртэйгээр байрлуулж болно. Зочдын өрөө хоёр цонхтой байвал сайн боловч өөд өөдөөсөө буюу хаалга руу харсан байх нь тохиомжгүй. Хэрэв давчуу нарийн бол хананд нь толь, цайвар өнгийн байгалийн зураг өлгөөрэй. Хаалганы хажууд энерги хаах том тавилга байрлуулах хэрэггүй. Зочны өрөөнд байгаа эд зүйлс эздийнхээ тухай илтгэж байх нь зүйтэй. Гэр бүлийн зураг, бэлэг дурсгалын зүйлс, өргөмжлөл, шагнал зэргийг ил байрлуулаарай. Цуглуулга байрлуулхад зочны өрөө хамгийн тохиромжтой байдаг. Мөн таны өөрийн хийсэн ямар нэг урлал байвал сонин төдийгүй сайн энергийн нэмэгдэл эх булаг болдог. Номын тавиур, сервант шүүгээ байнга хаалттай байх ёстой эс бөгөөс эзнээ алдар нэр олоход нь саад болдог гэж үздэг.

Ариун цэврийн өрөө

Фенг-шүйд угаалгын өрөөг устай хамт мөнгө гадагшилж байгаа хэмээн үздэг. Ариун цэврийн өрөө байрны төвд байвал муу энергийг тараах эх үүсвэр болно. Харин ийм байрлалтай бол хаалганы дотор талд толь тавиж муу энергийг буцаадаг. Мөн тосгуурын таг хаалгыг байнга хааж байх хэрэгтэй.

Унтлагын өрөө

Хүн амьдралынхаа гуравны нэг хувийг унтаж өнгөрөөдөг. Тиймээс унтлагын өрөө тохилог байвал зохино. Мөн унтаж байгаа хүн маш эмзэг байдаг тул фенг-шүйд энэ өрөөг их анхаардаг. Унтлагын өрөө тэгш өнцөгт болон дөрвөлжин хэлбэртэй байвал тохиромжтой байдаг ба ийм хэлбэрийн өрөөнд сайн энерги чөлөөтэй нэвтэрдэг. Унтлагын өрөө ганц хаалгатай байхад л болно. Нарны гэрэл орон дээр шууд тусахаар байж болохгүй. Мөн ургамал цэцэг тавих шаардлагагүй. Унтлагын орийг цонхны хажууд хол талаар нь хаалга руу харуулж тавьдаггүй. Орон доогуур элдэв зүйл тавихгүй, чөлөөтэй байлгавал сайн энерги нэвтэрнэ. Энэ өрөөнд толь байх хэрэггүй, зайлшгүй шаардлагатай бол дугуй толь тавиарай.

Гал тогоо

Гал тогоо нь эд баялгийг бэлгэддэг тул тухтай байвал зохино. Зуухыг гол хаалга, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, сантехникийн холбоос руу харуулж байрлуулдаггүй. Мөн ямар ч тохиолдолд баруун хойд өнцөгт байрлуулах хэрэггүй. Зуухны дээр толь байрлуулах нь хийж байгаа хоолыг өсгөх бэлэгдэл болдог. Мөн хөргөгч угаалтуур нь усыг бэлгэдэх тул зуухыг эдгээрийн хооронд байрлуулж болохгүй. Усны хооронд гал байвал нулимс гашуудлыг бэлгэддэг. Гал тогооны өрөөнд дугуй ширээ хамгийн тохиромжтой.

Зөвлөгөө
- Цонхны тоо хаалганы тооноос 3 дахин олон байх хэрэгтэй
- Гэртээ эд зүйлс хурааж, зай завсаргүй байх нь энергийн урсгалд муугаар нөлөөлнө
- Орох хаалганы өмнө аятайхан хивс, гоё зураг байрлуулбал сайн эрчим хүч авчирдаг.
- Тасалгааны ургамал сайн энергийг ихэсгэн муу энергийг багасгадаг.
- Цэвэр, тунгалаг толь нь эерэг эрчим хүч гаргах хүчирхэг үүсгүүр болдог.
- Давчуу өрөөнд том толь өлгөвөл зохино. Гэхдээ хосуудын унтлагын өрөөнд толь байрлуулах хэрэггүй.

No comments:

Post a Comment